Модун таун хотхоныг сонгох 7 шалтгаан

1. ДАВТАГДАШГҮЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙРШИЛ

Модун таун хотхон Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй давтагдашгүй байрлалд баригдаж байна. Ирээдүйд үнэ цэнээ улам хадгалах, мөн дахин нэмж барилга баригдахгүй хамгийн таатай бүсэд хийсэн таны хөрөнгө оруулалт эрсдэлгүй, өгөөжтэй байх болно.

 

2. ЭКО НОГООН БҮС

Туул голын хөвөө, Богд уулын орчим, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд та хотын хамгийн Эко ногоон бүсэд ирээдүйн амьдралаа төсөөлөөд үзээрэй. Хотын төвтэй хамгийн ойрхон, ногоон бүсэд амьдрах нь танд ая тухтай мэдрэмжийг төрүүлэх болно.

 

3. БАРИЛГЫН ЧАНАР ХИЙЦ

Бид барилгын материалын хийц чанарт хамгийн их ач холбогдол өгсөн бөгөөд дэлхийн алдартай брэндийн чанартай материалуудыг нарийвчлан сонгож хэрэглэсэн бөгөөд барилгын насжилт, оршин суугчдын ая тухтай, аюулгүй байдалд дээд зэргээр анхаарсан болно.

 

4. ҮЙЛЧИЛГЭЭ, ТОХИЖИЛТ

Хотхон дотроо оршин суугчдын хэрэгцээ шаардлагыг хангахуйц худалдаа үйлчилгээний төв, спорт заал, фитнесс төвүүдийг төлөвлөн зохион байгуулсан бөгөөд, ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбайг дээд зэргээр тохижуулсан.

 

5. ГЭРИЙН САУН

Хотхоны 4 өрөө байрны зохион байгуулалтанд САУН-г оруулж өгсөн бөгөөд танд дээд зэргийн тав тухыг бэлэглэх болно.

 

6. АГУУЛАХ ӨРӨӨ

Сүүлийн үеийн байруудад төдийлөн байдаггүй нэг зүйл бол агуулах өрөө. Модун тауныг сонгосноор та өөрийн эд зүйлээ агуулах найдвартай өрөөтэй болох боломжтой.

 

7. ГҮЙЦЭТГЭГЧИЙН ТУРШЛАГА

Их Модун компани нь 2008 оноос хойш барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн туршлагатай компаниудын нэг юм. Өнгөрсөн хугацаанд амины, болон нийтийн орон сууц, зам барилга, дэд бүтцийн 100 гаруй төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн туршлагатай хамт олон билээ.